Тэрбээр Монгол үндэсний хэл соёлоо хамгаалaн өвлүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөн, залуу үе маань Монгол ёс заншил, тусгаар тогтнолоо эгнэгт эрхэмлэн, улам бүр хөгжүүлэх зорилгоор 2016 онд Сиэттлийн Монгол хүүхэд залуучуудын төвийг үүсгэн байгуулсан. Монголчуудын дунд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Цацрал нь Монголын үндэсний уламжлалт арга хэмжээнүүдийг Сиатл хотод зохион байгууллахад идэвхтэй оролцдог. Ц.Цацрал нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг улс төр, эдийн засагчийн мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Сагсан бөмбөг, газрын теннис тоглох дуртай. Хүүхэд залуучуудаддаа чадах чинээгээрээ тусалж байгаадаа баяртай явдаг.
Хэрлэн Кокс нь Денис Лоугийн Боловсролын төвийн санхүү ба үйл ажиллагаа эрхэлсэн захирлын албыг хашдаг. Уг төв нь Сиэттлийн улсын сургуулийн “Хед старт” хөтөлбөр, Вашингтон мужийн бага насны хүүхдэд туслах сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, Кинг дүүргийн “Бeст старт” хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн туслалцаатайгаар цагаач хүүхдүүдийг дэмждэг ашгийн бус байгууллага юм. К.Хэрлэн нь Сити их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Вашингтон мужийн мэргэшсэн нягтлан бодогч, Хүний нөөцийн менежментийн нийгэмлэгийн гишүүн.
Лувсанбатын Бат-Өлзий нь “Майкрософт” компанид 20 жил ажиллаж буй. Өдгөө уг компанийн “Принсипл” группын Программын инженерчлэлийн хэлтсийн менежер. Сиэттлийн хүүхэд залуучуудын төвийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд Вашингтон мужид амьдарч буй монголчуудын боловсролыг дэмжих, сурах боловсрох боломж бий болгох чиглэлээр идэвхтэй ажилладаг. Чөлөөт цагаараа дугуй унах, сагсан бөмбөг тоглох зэргээр идэвхтэй өнгөрөөдөг. Цэл залуу 19 насандаа мөрөөдлөө биелүүлэхээр Америк оронд ирсэн түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Линкедин хуудаснаас олж үзээрэй.
“Царсхан” Монгол сургуулийн анхны ивээн тэтгэгч. Бизнес судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Сиэттл хот дахь “Гранит топ” чулууны компанийг үүсгэн байгуулагч, ерөнxий захирал. Сагсан бөмбөг тоглох, ууланд алхах, ном унших дуртай. Сиэттлийн Монголчуудын олон удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зоxион байгуулж ирсэн.
Алтангургалдай овогтой Нарангэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монгол, АНУ хоёр улсад Бариа заслын чиглэлээр суралцсан. 2012 онд “Bella spa” салон байгуулсан.
2020 онд эрүүл мэнд-эмчилгээний дасгалжуулагчаар суралцаж төгссөн.
Чулуунжав овогтой Бат-Оргил нь Бизнесийн удирдлага, Хэрэглээний Математикч мэргэжлээр хос баклаварын зэрэгтэй. Монголд байх хугацаандаа хүүхэд, хөгжлийн арга зүйч болон хүүхдийн зусланд арав орчим жил багш, хөтөлбөр хариуцсан захиралаар ажилсан туршлагатай. Сиэттлийн хүүхэд залуучуудын төвийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд Вашингтон мужид амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, зохион байгуулж байгаа ажилд гар биеэр оролцох, дэмжих чиглэлээр хамтран ажилдаг. Үүний зэрэгцээ “Вайднер” барилга, орон сууцны компанид менежер. Чөлөөт цагаараа хүүхдүүдийнхээ хамт байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялж зугаалах дуртай.
“Ораклийн клaуд” технологийн аюулгүйн бүтээгдэхүүний техникийн хөтөлбөр хариуцсан ахлах менежер. Шинэ салбар руу нэвтэрч, шинээр ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй. СМХЗТ-ийн үйл ажиллагааг дэмжин, байгууллагын нөөцийг том зорилт руу зөв чиглүүлэх болон стратеги, зорилго, хүчин чадал гурвыг оновчтойгоор тэнцвэржүүлэхэд нь тусалж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Монгол улсын Цагдаагийн академийг xуульч мэргэжлээр төгсөж, МУИС-д магистрын зэргээ хамгаалсан. Монгол улсын хууль, цагдаагийн албанд олон жил ажилласан туршлагатай. Монгол улсын спортын дэд мастер, үндэсний бөхийн сумын заан цолтой. Сиэттл-2017 Монгол наадмын түрүү бөх.
“Бумболд” ХХK, “Даажаагүртэн” ХХK, BBPRO LLC компаниудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдаж байна.
Монголын боловсролын их сургуулийг зураг хөдөлмөрийн багш мэргэжил, бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 20 гаруй жил багшилсан болон АНУ-ын Вашингтон ДС хот дахь монгол сургуульд сургуульд 3 жил багшилсан туршлагатай. Монголын Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол хүртсэн тэрбээр багшлах ажилдаа зүрх сэтгэлээ зориулсан нэгэн. Зураг зурах, урлал хийх, оёж хатгах, нэхэж сүлжих хоббитой.
1980 онд Багшийн сургуулийг төгсөж, 1996 онд Монгол улсын Боловсролын их сургуульд Математикийн бакалаврын зэргээ хамгаалсан.
23 жил багшлахдаа Монгол Улсын Боловсролын салбарын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан, манай туршлагатай багш нарын нэг билээ. Хөгжим сонирхдог. Мандолин гитар хөгжим тоглох дуртай.
Дeлси Сабу нь Энэтхэгт төрж өссөн Кодчилол, математикийн багш. Сиэттлийн Пэсифик их сургуулийг компьютерийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэйгээр төгссөн. Одоо Вашингтоны их сургуульд өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байна. Энэтхэгийн малаялам хэлийг төгс эзэмшсэн бөгөөд нутгаа орхисон Азийн үндэстний цөөнхийг нэгтгэсэн байгууллагын гишүүн. Дуу дуулах дуртай.
Елизабет (Бетси) Стельзер нь Техас мужийн Арлингтоноос 10 сарын өмнө ирсэн төгөлдөр хуурч, гоцлол дуучин, найрал дууны удирдаач, ая зохиогч. Өдгөө ALKI UCC-д ажилладаг. Хөгжмийн зохиолчийн бакалаврын зэргээ Умард Техасын их сургуульд, хөгжмийн зохиолчийн магистрын зэргээ Арлингтоны Техасын их сургуульд тус тус хамгаалсан. Одоо Сиэттл хотын “Сентрал” коллежид мужааны эрдэмд суралцаж байна. Чөлөөт цагаараа алхах, йогоор хичээллэх, жааз хөгжим сонсох, түлээ хагалах дуртай. Бидний халуун дулаан хамт олонтой нэгдсэндээ туйлын баяртай буй эмэгтэй.
Гончигсүрэнгийн Тунгалаг нь Монгол улсын их сургууль, Москва хотын Улс ардын аж ахуйн их сургуулийг төгссөн. Инженер, Олон улсын бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Чөлөөт цагаараа зураг авах, цэцэг тарих хоббитой. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сурагч болоход нь тусалж, монгол дуу, бүжиг, гар урлалын анхны мэдэгдэхүүнийг олгохын зэрэгцээ нийгэмших, багийн жишгээр ажиллаж сурах, бие даан төлөвших зэрэгт нь анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Монгол улсын Соёл, урлагийн их сургуулийг урлагийн бакалаврын зэрэгтэй төгсөж, мэргэжлийн бүжигчний ажлын гараагаа Монгол улсын хөгжим, бүжгийн консерваторит эхлүүлсэн. 2017 оноос хойш Сиэттл хотын Монгол хүүхэд залуучуудын төвд бүжгийн багшаар ажилладаг. Бүжгийн хичээл, уран налархай хөдөлгөөнөөр дамжуулан үндэсний уламжлал, соёлоо залуу үедээ өвлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй.
1972 онд ОХУ-ын Вагановын нэрэмжит балетийн академийг дүүргэсэн. 1972-1992 онд Монгол улсын Дуурь бүжгийн улсын театрт гоцлон бүжигчнээр ажиллаж байсан. Сиэттл хотод амьдарч ажиллаж байгаа монгол хүүхдүүддээ мэдлэг оюун, ур чадвараа өвлүүлэх өнийн хүсэлтэй.
Андрин Коуаме нь 1979 онд Баруун Африкт орших Зааны ясан эрэг улсын Абижан хотод төрсөн. Тэрбээр 2000 онд Абижаны Кокоди Их сургуулийн эдийн засаг, менежментийн ангийг дүүргэсэн. Их сургуулиа төгссөний дараа хүүхэд асрах гэрээр хичээл заах зэрэг ажил эрхлэхийн зэрэгцээ худалдааны хэд хэдэн компанид борлуулалтын ажилтан, нягтлан бодохын албыг хашиж байжээ. А.Коуаме нь 2010 онд АНУ-д цагаачлан, Вашингтон мужийн Маунтлейк хотын хүүхэд саатуулах газарт туслах ажилтан, Эдмондс хотын коллежид сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хариуцсан сургагч, Шорлайн коллежийн туслах багш, мөн хотын Хүмүүнлэгийн үйлчилгээний төвд гэр бүлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтний ажил үүргийг тус тус гүйцэтгэсэн.
Өдгөө А.Коуаме нь Шорлайн хотын (АВА) бага насны хүүхдүүдийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Франц, Англи хэлийг төгс эзэмшсэн.
Э.Хүслэн 2020 онд Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлаг, дизайны сургуулийн монументаль уран зургийн ангийг багш мэргэжлээр төгссөн.
2017 онд залуу уран бүтээлчдийн "Алтан бийр" таталбар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
2019 оноос "Эмэгтэйчүүдийг урлагаар дамжуулан чадавхижуулах" төслийн хамтрагч. Багшлах ажилдаа сэтгэлээ шингээсэн нэгэн.