Элсэлт

Үр хүүхдээ эрдэм номын их аянд хөтлөхдөө хамгийн зөв сургуулийг сонгох нь юу юунаас чухал билээ. Бид эцэг эх та бүхэнтэй найрсгаар нүүр тулан уулзаж, таны хайртай бяцхан хүүхдийн авъяас билэг, хүсэл сонирхлыг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэхийн ялдамд “Царсхан” монгол сургуулиа танилцуулахад таатай байна. 
“Царсхан” Монгол сургууль нь жил бүрийн X - V сарын хооронд долоо хоногийн бямба гариг бүрт 13:00-17:00 цагийн хооронд хичээллэдэг. Элсэлтийн тухай мэдээллийг СXЗТ-ийн цаxим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан танилцуулна. Хорин нэг хоногийн өмнө зохиогдох “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хичээлийн хуваарь, xөтөлбөртэй танилцах, түүнчлэн багш нартай уулзаx боломжоор хангана. Тэр өдөр хүүхдээ урьдчилан бүртгүүлж болно, эсвэл дараа нь манай цахим хуудсаар бүртгэлээ илгээх боломжтой. Царсxан Монгол сургууль нь 
JACKRABBET CLASSES онлайн сургалтын бүртгэлийн програмыг ашиглан төлбөр тооцоог хийдэг тул та бүртгүүлэхдээ төлбөрийн мэдээллээ өгөх  боломжтой.

 

11-р сарын 5 эхлэн Баасан гарагт монгол хэл соёлд суралцах хэн бүхэнд зориулсан Монгол хэл, ёс заншил, соёлд нээлттэй ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалтад урьж байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар  монгол орны  түүх соёл, зан заншил, өв уламжлал, соёл урлаг, аялал жуулчлалын бүс, дурсгалт газрууд гэх мэт олон төрлийн мэдэгтэй болохоос гадна Монгол хэлээр өөрийгөө илэрхийлэх түвшний мэдлэгтэй болох болно. Ингэснээр танай хүүхэд эх хэл, соёлоосоо хэдийгээр хөндийрсөн байгаа ч эх орныхоо тухай мэдээлэлтэй болж улмаар ирээдүйд эх орноо гэсэн монгол хүн болон төлөвшихөд дөхөм байх болно. Сургалт онлайнаар явагдах бөгөөд нэг удаагийн сургалтад 10-12 хүүхэд хамрагдах боломжтой. Та хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулсны дараа бид сургалтын тухай болон шаардлагатай зүйлсийн тухай мэдээлэл хүргэх болно. Жич: Манай сургалтад үнэ төлбөргүй ч гэлээ удаан хугацаанд явагдах учраас тууштай суралцаж цаашдаа хөгжих сонирхолтой 5-7, 8-аас дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүд бидэнтэй холбогдохыг хүсье !

Хугацаа: 30 долоо хоног Эхлэх хугацаа:11/06/2020. Сургалтын хугацаа 45 минут Насны ангилал 5-7 нас, 8-аас дээш

харилцах: tsarskhan FB page-р болон [email protected] email ,425-286-5758