Оролцохын тулд ковидын вакцин хийлгэсэн байхад л хангалттай, таны мэдээлэл эрүүл мэндийн албаны төв сангаас автоматаар бүртгэгдэх юм. Шагналын санд бэлэн мөнгө, дээд боловсролын тэтгэлэг, компьютер тоглоомын консол, ухаалаг спикер, урлаг спортын тэмцээний тасалбар, онгоцны тийз гэх мэт олон шагнал байгаа.
“Shot of a Lifetime” нэртэйгээр 6-р сарын турш үргэлжлэх энэхүү сугалаат тэмцээнийг зохион байгуулах болсон шалтгаан нь Вашингтоны хүмүүсийг вакцин хийлгэхийг уриалж буй юм.
Хэзээ вакцин хийлгэсэн нь хамаагүй, Вашингтон мужид вакцин хийлгэсэн хүн бүр оролцоно. Зөвхөн шинээр вакцин хийлгэж буй хүмүүст зориулагдаагүй, өмнө нь хийлгэсэн хүн бүр оролцоно.
Шагналын санд:
Эрүүл Мэндийн Албаны мэдээгээр Вашингтон мужийн 16-с дээш насны хүн амын 63% нь вакцин хийлгэсэн. Энэ сугалаат шагналын зорилго нь илүү олон хүнд вакцин хийх юм. 6-р сарын 30 гэхэд мужийн бүх үйл ажиллагаа бүрэн нээлттэй болох бөгөөд 16-с дээш насны хүн амын 70% нь вакцин хийлгэсэн байх хэрэгтэй, энэ хэмжээнд хүрсэн үед 6/30-с ч өмнө муж бүрэн нээгдэх боломжтой.
Бэлэн мөнгө
Дараа 7 хоногоос эхлэн дөрвөн-долоо-хоногийн турш долоо хоног бүр $250,000 бэлэн мөнгөний сугалаа явагдана. Энэ дөрвөн-долоо-хоногийн сүүлээр 1 сая долларын сугалаа явагдана.
Вакцин хийлгэсэн Вашингтончууд сугалаанд оролцохын тулд юу ч хийх хэрэггүй. Таны мэдээлэл эрүүл мэндийн албаны төв сангаас автоматаар бүртгэгдэнэ.
Дээд боловсролын тэтгэлэг
Мужийн хүрээнд сургалтын төлбөр, номын тэтгэлэг зэрэг олон төрлийн тэтгэлгийн сугалаа явагдана. Нийт 1 сая долларыг 2-жилийн коммунити, техникийн коллеж, 4-жилийн их сургуулиудад хувааж өгөх ба сургуулиуд өөрсдөө вакцин хийлгэсэн сурагчдын дунд сугалаа явуулна.
Мөн мужийн зүгээс 12-17 насны 30 сурагчдад нэг жилийн коллежийн сургалтын төлбөрийн кредит олгох ба кредит нь тэдний гэрт шууд очно.
Тасалбар
Вашингтоны спортын баг, байгууллагуудын олон төрлийн тасалбарыг сугалаагаар олгоно.
Үүнд:
Alaska Airlines
Seattle Mariners
Seattle Sounders
Seattle Storm
Seattle Seahawks
Seattle Kraken
OL Reign
Компьютер тоглоомын консол, ухаалаг спикер
Microsoft - 300 Xbox, GamePass, Nintendo - Nintendo Switches. Google - 25 Google Nests, Amazon - 100 Echo Dots.
Бэлгийн карт
Мужийн Худалдааны Танхим, Мужийн Худалдааны алба нар нийт долларын бэлгийн картуудыг вакцин хийх буй байршлуудад тараана. Байршлын талаар нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байгаа тул анхааралтай харж байгаарай.
Мужийн Эрүүл Мэндийн Албанаас мөн $500,000 бүхий бэлгийн картуудыг зуны турш Care-a-Van явуулын вакцинжуулалтын төслийн хүрээнд өгнө. Эдгээр карт нь хүнсний дэлгүүр, загасчлалын хэрэгсэл, дээд хөрс зэрэг олон төрлийн худалдааны байгууллагуудынх байна.
Мөн Мужийн Стэйт Парк 250$ үнэ бүхий 80ш “долоо хоног кампинг амралтын эрх”, Мужийн Зэрлэг Ан Амьтан, Загасчлалын Албанаас 80$ үнэ бүхий 80ш ан хийх, загас барих лицензийн бэлгийн зарт, мужийн нийтийн эзэмшлийн газарт амарч зугаалах 400ш Discover Passes өгөхөөр болжээ.
Хэрэв та болон таны хайртай хүмүүс вакцин хийлгэж амжаагүй бол энд бүртгүүлээрэй. VaccineLocator.doh.wa.gov.
Оролцох
Бүх сугалааны хонжворыг Эрүүл Мэндийн Албаны вакцинжуулалтын мэдээллийн сангаас тодруулах тул та вакцин хийлгэсэн бол шууд оролцоно. Өмнө нь вакцин хийлгэсэн бүх хүмүүс оролцоно.
Сугалаат урамшуулал нь Вашингтоны бүх оршин суугчдад хамаатай, үүнд иргэншил /citizenship/ огт хамаагүй. Гэвч Вашингтоны оршин суугч болохоо батлах хэрэгтэй.